ХМТА-ийн цехийн зорилго, чиг үүрэг
ХМТА-ийн цехийн зорилго, чиг үүрэг
Технологийн процессын удирдлагын автоматжуулсан системийн хэсэг
(ТПУАС)-ын бүрэлдэхүүнд ордог хянах-хэмжих хэрэгсэл, автоматикийн (ХХХА)-ын тоног төхөөрөмж, технологийн процессийн удирдлагын “ Honeywell”, “Siemens”, “ Allen Bradly” фирмийн контроллёр, сервер, програм хангамж, “UPS” болон сүлжээний төхөөрөмжийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хариуцан тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээг техникийн ашиглалтын дүрэм, зааврын дагуу цаг тухай бүрд нь шуурхай, чанартай хийж гүйцэтгэж байна.
Рентген шуурхай шинжилгээний лаборатори
Рентген шуурхай шинжилгээний лабораторийн хэсэг нь Баяжуулах фабрикийн баяжуулах процесст орж байгаа хүдэр, хам баяжмал, хаягдал, завсрын бусад бүтээгдэхүүн, зэс болон молибдены баяжмал, мөн Хүдрийн ил уурхай, Геологи хайгуулын ангийн геологийн дээжүүд, Судалгааны төвийн туршилтын дээжүүд дэх зэс, молибден, төмөр зэрэг элементийн агуулгыг рентген спектрийн анализын аргаар тодорхойлон ажиллаж байна.
Систем хөгжүүлэлтийн хэсэг
Мэдээлэл боловсруулах төв нь компьютерийн техник хэрэгсэлүүд, интернет болон дотоод сүлжэээний холболт, сүлжээний тоног төхөөрөмж, хэвлэх ба олшруулах машинуудын засвар, үйлчилгээний аюулгүй ажиллагааг хангах, цех, хэлтсүүдийн захиалгаар програм зохион боловсруулах ба хэрэглээний програмын ашиглалтын найдвартай ханган ажиллана.
Угсралт тохируулгын хэсэг
Угсралт тохируулгын хэсэг нь Технологийн процессийг удирдах, хянах тоног төхөөрөмжүүдийг шинээр угсарч суурилуулан, тохируулга хийж ашиглалтанд оруулах, цацрагийн үүсгүүрүүдийг хадгалах, цацрагт тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, цацрагийн хяналт засвар үйлчилгээг хийх, үйлдвэрийн харуул хяналтын видео камерийн системийн засвар үйлчилгээг гүйцэтгэх, ХХХА- ийн системд шаардлагатай гагнуурын ажил зэргийг гүйцэтгэнэ.
Галын автоматикийн хэсэг
Галын автоматикийн хэсэг нь үйлдвэрийн хэмжээнд бүх объектын галын автоматикийн системүүдийн техникийн бэлэн байдлыг хангах, тэдгээрийн засвар-үйлчилгээ, угсралт-тохируулгын ажил болон галын автомакийн нэгдсэн системийн хяналтыг хэрэгжүүлэх.
Холбооны хэсэг
Холбооны хэсэг нь холбоо мэдээллийн орчин үеийн техник, технологид үндэслэсэн харилцаа холбооны түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд үзүүлэх.
Мэдээллийн технологи аюулгүй байдлын товчоо
Мэдээллийн технологи аюулгүй байдлын товчоо нь мэдээллийн технологийн бодлого, сүлжээний төлөвлөлт, бүтэц, архитекурыг тодорхойлох, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах, хянах зэрэг ажлуудыг хариуцан ажиллах чиг үүргүүдтэй.
Уул тээврийн ажлын технологийн процессын удирдлагын автоматжуулсан системийн хэсэг
УТА-ын ТПУАС-ийн хэсэг нь уулын ажлын болон технологийн тээврийн электрон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг болон ачаа тээврийн бусад техник хэрэгслийн автомакийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.